khovd.mn

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид төсвийн мөнгөөр Солонгос, Турк улсруу явжээ.

“Хөшөөт хөгжил санд” зөвхөн 2022 онд л гэхэд нийт 4.8 тэр бум төгрөг төвлөрсөн. Үүний 493,3 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар өөрсдийгөө чадавхжуулж, мэргэжшүүлэх нэрийн доор Солонгос, Турк улс руу аялал жуулчлалын компаниудаар дамжуулж аялж зугаалсан нь дараах баримтуудаар нотлогдож байна. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Бэй трэвэл” ХХК-ийн данс руу 10 […]

0
1697
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид төсвийн мөнгөөр Солонгос, Турк улсруу явжээ.

“Хөшөөт хөгжил санд” зөвхөн 2022 онд л гэхэд нийт 4.8 тэр бум төгрөг төвлөрсөн. Үүний 493,3 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар өөрсдийгөө чадавхжуулж, мэргэжшүүлэх нэрийн доор Солонгос, Турк улс руу аялал жуулчлалын компаниудаар дамжуулж аялж зугаалсан нь дараах баримтуудаар нотлогдож байна. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Бэй трэвэл” ХХК-ийн данс руу 10 сая төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдөр “Нью жуулчин турс”-ийн данс руу 22,950,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. Ингээд дараах нэр бүхий төлөөлөгч нар Солонгос, Турк улс руу явжээ.
Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг Солонгос улс руу зардал нь 3,600,000,төгрөг, төлөөлөгч Б.Амаражаргал Турк улс руу зардал нь 4,590,000 төгрөг, төлөөлөгч н.Анхбаяр Турк улс руу зардал нь 4,590,000 төгрөг, төлөөлөгч н.Бадамсэд Турк улс руу зардал нь 4,590,000 төгрөг, төлөөлөгч Б.Нямсүрэн Турк улс руу зардал нь 4,590,000 төгрөг, төлөөлөгч Л.Бадамхорлоо Турк улс руу 4,590,000 төгрөг, төлөөлөгч Т.Баярсайхан Солонгос улс руу зардал нь 2,500,000 төгрөг, төлөөлөгч Б.Батболд Солонгос улс зардал нь 3.000,000 төлөөлөгч н.Цэдэнбал Солонгос улс руу зардал нь 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулан авсан байна.
Эдгээр хүмүүсийн зардлыг шийдэж өгөх эрхийг Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож захирамжилсан нь хамгийн их анхаарал татаж байна. Шударга ёсыг эрхэмлэн хэмээн ярьдаг засаг дарга нь хүртэл эрхийг нь шилжүүлж ийнхүү захирамж гаргажээ. Иргэдээсээ сонгогдсон төлөөлөгч нар нь төсвийн мөнгөөр өөрсдийгөө чадавхжуулж, мэргэшүүлж байхад бид шударга ёсыг хэнээс нэхэх вэ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл