Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, Ховд дэвжээ, Хүч спорт хорооны бөх Бүрнээгийн Баянмөнх Монгол Улсын Начин цол хүртлээ.
Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, Ховд дэвжээ, Хүч спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнх 1988 онд төрсөн, 36 настай. Б.Баянмөнх нь: 2014 оны Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Мустафаг давж түрүүлэн аймгийн арслан цолж хүртсэн.
2019 онд Ховд аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожийг давж түрүүлэн хурц чимэг нэмсэн. 2023 оны Улсын баяр наадмаар М.Бадарчтай тавын даваанд барилдсан юм.
Тэгвэл 2023 онд Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол улсын арслан цол хүртсэн Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын гарьд М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдож, цолоо хураалгасан.
Үүнтэй холбогдуулан М.Бадарчтай улсын баяр наадмын тавын даваанаас эхлэн түүнд унасан бөхчүүдэд нөхөж цол олгосон юм.
Ховд дэвжээ, Хүч спорт хорооны бөх аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнх Монгол Улсын Начин цол хүртээд нутагтаа ирж байна. Түүнийг нутгийн ах УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хүлээн авч уулзав.






















Хариулт (0 )