khovd.mn

Алга болсон хүүгийн асуудлаар Ховд аймгийн цагдаагийн газраас мэдээллээ

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа 9 дахь өдрөө үргэлжилж байна. Нөхцөл байдлын талаар Ховд.мн-ны студэд Ховд аймгийн цагдаагийн газрын УСАХА мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Алтансүх мэдээлэл өгөв. Тэрээр ярихдаа Ховд аймгийн Цагдаагийн газарт 2025 оны […]

0
5707
Алга болсон хүүгийн асуудлаар Ховд аймгийн цагдаагийн газраас мэдээллээ

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа 9 дахь өдрөө үргэлжилж байна.

Нөхцөл байдлын талаар Ховд.мн-ны студэд Ховд аймгийн цагдаагийн газрын УСАХА мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Алтансүх мэдээлэл өгөв.

Тэрээр ярихдаа Ховд аймгийн Цагдаагийн газарт 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 14 минутад Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 17 настай эрэгтэй Б гэх хүүхэд алга болсон мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт эрэн сурвалжлах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хаалттай хорих 457 дугаар анги, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилчид, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөгжимт драмын театр, Буянт сумын Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд 40 тээврийн хэрэгсэлтэй, 326 хүний бүрэлдэхүүнтэй, 8 ширхэг дрон ашиглан 9 дэх өдрөө зохион байгуулж байна.

Иймд иргэд та бүхэн тухайн хүүхдийг үзсэн харсан, баттай сураг гаргасан даруйдаа цагдаагийн газрын 7043102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье.

Жич: Мэдээллийн нууцыг чандлан хадгалана.

Холбогдох утасны дугаар: 92069292, 99914353,88849156

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл