АРДЧИЛСАН АЙЛ
Нутагт нэг тийм гүндүүгүй бордуухан амьдралтай олон хүүхэдтэй , хүнд тусламтгай хаяа сайтай айл байдаг даа. Тийм айл бол Ардчилсан нам юм.
Олон хүүхэд заримдаа юмаа булаацалдаад түр тар хийж л байдаг ч элэг нэгтэй өсдөг. Ах нь дүүгээ дагуулан өсч аав ээждээ эрт тусд орж сайн нэргүй ч саард тооцогдолгүй олны дундач л амьдралтай явдаг.
Тэд бор тарианы замбаа,боорцог тараг ээзгийгээр ходоодоо дүүргэж дотор цувраа толгой шийрээр хооллож эрүүл биетэй саруул ухаантай өсдөг юм.
Тэдний эрчүүд эр цэргийн албанд мордож эх орноо хамгаалж,шинэ цагийн бүтээн байгуулалтад оролцож байдаг. Эмэгтэйчүүд нь эрсхэн олон хүүхэд төрүүлж улс нийгэмдээ ажиллах хүчин бэлтгэж амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч явдаг юм.
Насаарай ажилгүй мэт явав ч хөлс хүчээрээ амьдарч илүү харж билүү долоохгүй аж төрдөг. Таван ханатай гэртэй үр хүүхдээ тойруулан аз жаргалтай байж аваал эхнэртэйгээ өтөл болтолоо амьдардаг эгэл хүмүүс бол тэд юм.
Ардчилал хүний эрх эрх чөлөө, шудрага ёсыг эрхэмлэж байгаадаа сэтгэл хангалуун явж болж бүтнэ гэсэн итгэлээ тээж явдаг билээ. Хөгшин буурал аав ээжээ нутаглуулж хөшөөнд нь хадаг уяж зогсохдоо ч төрийн дуулал эгшиглэж алтан соёмбот төрийн далбайг намирахад ч, аль ч аавын хүүгийн морь түрүүлж ирхэд ч аньсага норгодог уяхан буян билээ.
Ардчилсан намынхан энэ нийгмийн баталгаа нь энэ ард түмний олонхийн төлөөлөл юм шүү дээ. Олон хүн сайнтай муутай ойн мод өндөр намтай гэдгээр саар хүмүүс бий ч эхэнх нь сайн хүмүүс юм шүү.
Ажил хийвэл алдаж онож арга замаа олдог шиг Ардчилсан намд алдсан зүйл бий ч оносон нь их билээ. Татварыг бууруулна, үндэсний үйлдвэрийг дэмжинэ,үндэсний соёл зан заншлаа хамгаалах, шашин шүтэх, хамтын тэтгэвэр, хүүхэд харах үйлчилгээ энэ бүхэн тодорхой хугацаанд үр дүнгээ өгөх бодлого юм.
Төвлөрлийг сааруулна, нутгийн удирдлагыг бэхжүүлнэ, шилэн данс, иргэний тэнхэм, нэг цэгийн үйлчилгээ энэ бас л Ардчилсан намын бодлого.
Байгалийн баялгийг тэгш хувиарлана, иргэнд хувь эзэмшүүлнэ, ипотикын зээл , тэтгэврийн нэрийн данс бас л Ардчилсан намынх Оюутан цэрэг энхийг сахиулах ажиллагаа,эх орондоо сайхан амьдрах бодлого Ардчилсан намаас л гардаг.
Өнөөдөр гадаадад ажиллаж амьдарч сурч буй бараг 200 мянган иргэн тэд бүгд Ардчилалыг үнэлдэг дэмждэг .
Тэд сонгуульд оролцож саналаа өгөх эрхээ эдлэх боломж хомс тул ардчилал хүч мөхөөдөг байх. Монголын түүхэнд 90 оноос хойш явагдсан 8 удаагийн сонгууль,34 жилд Ардчилсан нам хоёрхон удаа л 8 жил л засгалсан гэхдээ дангаараа биш.
Энэ богино хугацаанд Ардчилсан намын гаргаж хэрэгжүүлсэн бодлого шийдвэр манай нийгмийн чиглүүлж түшчээлж байна. Малыг малчдад, газрыг тариаланч нарт орон сууцыг иргэдэд олгож зах зээлийн харилцааны суурийг тавьсан.
Үнэ тогтворжуулж ,валютын нөөц бүрдүүлж ханшыг Ардчилсан нам л барьж инфляцыг бууруулж байв. Ардчилсан нам бас зовлон үзсэн шүү. Зоригоо алуулж түүнд нь хардуулж,гэрт нь өөр аав оруулж, хүүхдүүдийг нь талцуулж байсан нь доторхи зөрчилөөс илүүтэй гаднаас нь хийсэн үйлдэл юм.
Ардчилсан нам Ардчилсан учир бүх юм нь ил харагддаг. Хархад эв түнжингүй мэт боловч цусаа гартал зодолдож хөлсөө гартал тэврэлдэж нулимсаа гартал инээж чаддаг юм.
Буянт малынхаа үр шимээр дөрвөн цагийн эрхээр амьдарч яваа малчин ч газрын шимийг хүртэж яваа тариаланч ч, үйлдвэр барилгад ажиллаж байгаа ажилчид ч, гэр хороололд амьдарч буй иргэд ч жирийн эмч багш нарч Ардчилалд хайртай. Бид итгэлийг нь даах л учиртай юм. Ардчилсан нам үe солигдожээ Яг одоо иргэд үүнийг л харж байх шиг.
Энэ удаа Ардчилсан намдаа итгэцгээe! Өөрчилөх цаг болжээ өөрчилье гэвэл олигархуудаас салцгаая! Өнгө мөнгөний сонголт битгий хийгээрэй өөрийн чинь бас үр хүүхдийн чинь ирээдүй гэрэлтэй байг.
Иргэн Лханаагийн Галбадрах






















Хариулт (0 )