khovd.mn

А.Нурланбек: Миний эд хөрөнгийг дэндүү хямд үнэлж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаж байгаатай холбогдуулан Ховд гол (УЦС)-ын ойролцоо нутагладаг малчин өрхүүдийн өвөлжөө, хаваржаанд үнэлгээ хийж, нүүлгэх ажил явагдаж байгаа аж. Төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх болсон малчдын төлөөлөл бол Баян-Өлгий аймгийн “Баян нуур” сумын 1-р багийн иргэн, аймгийн хошой аварга малчин А.Нурланбекийнх юм. Энэ өрх айл 10х11 харьцаатай 7 өрөө байшин, 2 машины граш, 4 малын […]

0
465
А.Нурланбек: Миний эд хөрөнгийг дэндүү хямд үнэлж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаж байгаатай холбогдуулан Ховд гол (УЦС)-ын ойролцоо нутагладаг малчин өрхүүдийн өвөлжөө, хаваржаанд үнэлгээ хийж, нүүлгэх ажил явагдаж байгаа аж. Төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх болсон малчдын төлөөлөл бол Баян-Өлгий аймгийн “Баян нуур” сумын 1-р багийн иргэн, аймгийн хошой аварга малчин А.Нурланбекийнх юм. Энэ өрх айл 10х11 харьцаатай 7 өрөө байшин, 2 машины граш, 4 малын болон өвсний хашаа зэрэг өвөлжөө, хаваржааны газраа нийт 19 сая 200 мянган төгрөгөөр үнэлсэнтэй санал нийлэхгүй байгаа учраас манай сайтад хандсан гэлээ.
Өсөж төрсөн нутаг, гал голомтоо асаасан буйр, ээл ивээлээ өгсөн өвөлжөө, хаваржаагаа чөлөөлөөд нүүхэд нэг л гунигтай санагдах ч гэлээ төр засгийн бодлого шийдвэрийг дагаж иргэн хүний хувиар үүргээ биелүүлнэ хэмээн энэ тэд ярьж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл