khovd.mn

Бага насны хүүхдүүдийн дунд салхин цэцэг өвчлөл ихээр гарч байгаа аж.

Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 2 сарын байдлаар Халдварт өвчин судлалын тасгаар 60 гаруй хүүхэд болон том хүн салхин цэцэг өвчний оноштойгоор үзүүлсэн байна. Тэдний 50 гаруй хувь хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ. Тууралт халдварт өвчин улирлын зааг үеүүдэд дэгддэг байна. Хаврын улиралд буюу Хавраас Зуны улирал рүү шилжих үеүүдэд тууралт халдварт өвчин өндөр байдаг […]

0
567
Бага насны хүүхдүүдийн дунд салхин цэцэг өвчлөл ихээр гарч байгаа аж.

Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 2 сарын байдлаар Халдварт өвчин судлалын тасгаар 60 гаруй хүүхэд болон том хүн салхин цэцэг өвчний оноштойгоор үзүүлсэн байна.

Тэдний 50 гаруй хувь хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Тууралт халдварт өвчин улирлын зааг үеүүдэд дэгддэг байна.

Хаврын улиралд буюу Хавраас Зуны улирал рүү шилжих үеүүдэд тууралт халдварт өвчин өндөр байдаг аж.

Энэ өвчлөлүүдээс хамгийн өндөр дэгдэлттэй байгаа нь салхин цэцэг өвчин гар хөл амны өвчин, интер вирусийн халдварууд юм байна. 

Салхин цэцэг өвчний үед илрэх шинж тэмдэг чихний араар,  дээрээс доош чиглэлтэй гөвдрүүт, цэврүүт тууралт гардаг цэврүү нь мөлгөр, гялтгар амархан хагардгаараа бусад тууралтуудаас ялгардаг байна.

Мөн өндөр халуурдаг салслаг эрхтэн болон нүдний салст, амны салстуудад тууралт үүсдэг байна.

Энэ үед тууралт шигүү туурах, өндөр халуурах, хоолонд дургүй болох, унжуурах гэсэн зовуурь илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид заавал хандахыг албаныхан зөвлөлөө.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл