Энэ оны зургаадугаар сард баригдаж байсан орон сууцны подемын олс тасарснаас үүдэж 11 хүн барилгаас унаж тэдний гурав нь газар дээрээ нас барсан харамсалтай үйл явдал болоод удаагүй байхад дахин нэг иргэн барилга дээрээс унаж нас барлаа.
Тодруулбал: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны 2 давхараас өнөөдөр 71 настай иргэн… унаж нас барсан баржээ.
Тухайн иргэн барилгын туслах ажилтнаар ажиллаж байжээ. Ховд аймгийн хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалт хийж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Удаа дараа барилга дээрээс хүн унаж нас бараад байхад барилга байгууламжийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой төрийн байгууллагууд хаана юу хийж байна вэ?
Хариулт (0 )