khovd.mn

Баян-Өлгий аймгийн иргэд халаалтгүй зутруухан байгаа юм байна.

Эрчим “Баян-Өлгий” ХК 2 өдрийн турш халаалт дулаан таслаж иргэдийг хохироож байгаа тухай манай сайтад иргэнээс гомдол мэдээлэл ирлээ. Тус ХК нь тус аймгаас УИХ-д иргэдээ төлөөлж сонгогдон гарч байсан гишүүн асан Д.Муратын компани юи байна. Дулаан тасалснаас болж Баян-Өлгий аймгийн иргэд зутруухан байгаа юм байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Муратаас тодруулахад:Аймгийн удирдлагууд нь мөнгө […]

0
687
Баян-Өлгий аймгийн иргэд халаалтгүй зутруухан байгаа юм байна.

Эрчим “Баян-Өлгий” ХК 2 өдрийн турш халаалт дулаан таслаж иргэдийг хохироож байгаа тухай манай сайтад иргэнээс гомдол мэдээлэл ирлээ. Тус ХК нь тус аймгаас УИХ-д иргэдээ төлөөлж сонгогдон гарч байсан гишүүн асан Д.Муратын компани юи байна. Дулаан тасалснаас болж Баян-Өлгий аймгийн иргэд зутруухан байгаа юм байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Муратаас тодруулахад:Аймгийн удирдлагууд нь мөнгө өгөхгүй байгаа юм байна, тэгээд цахилгааныг нь таслаад хаячихгүй юу, мөнгөө төлж чадахгүй болохоор тэр. Халаалт нь цахилгаанаар явдаг юм шүү дээ. Тэгээд насос нь ажиллахгүй болохоор тасалсан гэх утгатай тайлбарыг өгч байна. Тэгвэл Эрчим “Баян-Өлгий” ХК дараах мэдэгдлийг гаргажээ. 

МЭДЭГДЭЛ
2019 оноос хойш орон нутгийн түлш, халаалттай холбоотой тогтмол зардлуудыг Аймгийн ИТХ-аас баталдаг болсон.
Аймгийн ИТХ-аас халаалтын зардлыг жил бүр дутуу баталж өгснөөс болж 2023 оны 03 марын 26-ны байдлаар улсаас авах дулааны эрчим хүчний төлбөрийн хэмжээ 2 тэрбум 355,2 сая- д хүрээд байна.
2023 оны эхний 3 сарын байдлаар 1 тэрбум 045,6 сая төгрөг дулааны төлбөр төлөх ёстой байснаас дөнгөж 514,3 сая төгрөгийг төлж, 531,3 сая төгрөгийн дутуу төлөлттэй байна. Санхүүжилт хугацаандаа орохгүйн улмаас манай “ЭРЧИМБАЯН ӨЛГИЙ” ХК нь төсөвт төлөх бүх төрлийн татвар болон НДШ, мөн аж ахуйн нэгжүүдэд төлөх өр их хэмжээгээр нэмэгдсэн.
Тиймээс аймгийн ЦШСГ-т төлөх цахилгааны төлбөрөө хугацаанд төлж чадахгүйд хүрсэн билээ. Үүний улмаас аймгийн ЦШСГ- аас зарим чиглэлийн дулаан дамжуулах төвүүд (ЦТП)- нүүдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж манай компанийн үйлдвэрийн хэвийн ажиллагаа алдагдаж, аймгийн төвийн зарим хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах боломжгүй болж хүндрэл учраад байна.
Иймд аймгийн төвийн эрх бүхий байгууллагын удирдлагууд дутуу байгаа 531,3 сая төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрөө яаралтай төлж барагдуулан, манай компани үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллана уу!!! гэжээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл