khovd.mn

Бид ажилсаг шоргоолж гэж Бямбацогт сайдыг дууддаг.

МАН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Морьтой Аравтын нэг Монгол улсын Зам тээврийн, хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт бол улс орондоо бусад аймгуудад жишиг болохуйц том бүтээн байгуулалтын ажлыг санаачлан хэрэгжүүлж хийсэн хүн юм. С.Бямбацогт сайд манай Засгийн газрын кабинетийн хамгийн ажилсаг хүн. Бид ажилсаг шоргоолж гэж Бямбацогт сайдыг дууддаг юм. Тийм учраас Ховд нутаг бол […]

0
262
Бид ажилсаг шоргоолж гэж Бямбацогт сайдыг дууддаг.

МАН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Морьтой Аравтын нэг Монгол улсын Зам тээврийн, хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт бол улс орондоо бусад аймгуудад жишиг болохуйц том бүтээн байгуулалтын ажлыг санаачлан хэрэгжүүлж хийсэн хүн юм.

С.Бямбацогт сайд манай Засгийн газрын кабинетийн хамгийн ажилсаг хүн. Бид ажилсаг шоргоолж гэж Бямбацогт сайдыг дууддаг юм. Тийм учраас Ховд нутаг бол ажилсаг шоргоолжтой. Мөн хэн ч хийж чадаагүй агаарын тээврийн либералчлалыг хийж, Монголын аялал жуулчлалд 1,5 тэрбум долларыг оруулж чадсан хүн.

Баруун бүс нутагт МИАТ-ын нислэгийг авч ирж чадсан. Мянганы зам Мянгуужингийн үлгэр гэж ярьдаг байсан Н.Энхбаяр даргын эхлүүлсэн энэ ажлыг дуусгаж, Завхан аймагт Мянганы замын бүтээн байгуулалтыг бодит ажил болгох түүхийг бичиж чадсан хүн.

Өнөөдөр бид бүс нутгийг холбосон таван тойрог замуудыг, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, мөн Хөшигийн хөндийг Нийслэл Улаанбаатар хоттой холбох томоохон дэд бүтцийн ажил, Өөдөө тэмүүлэх Монгол гэсэн томоохон гүүрэн байгууламжийг барих гэж байгаа. Энэ бүх ажлыг Бямбацогт сайд гардан хариуцаж, чадах хүн.

Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд баруун бүс нутгаас С.Бямбацогт заавал сонгогдох ёстой. Энэ бол Монгол улсын эрх ашиг юм.

Гэхдээ хамтдаа дэвшиж байгаа 9 журмын нөхрөө хөтлөж гарах үүргийг Ховд аймагт намын үүргийг хүлээж байгаа. Хэрэв Бямбацогт сайд ганцаараа өндөр саналаар гараад бусад журмын нөхдүүд нь өвдөг шороодвол танай нутгийн сайд улсын хэмжээнд онигоонд орох болно.

Тийм учраас Бямбацогт сайдтай хамт байгаа 9 журмын нөхрийг нь хамт сонгохыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье гэв.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл