khovd.mn

Бид тогоон дотроо асуудлаа шийдэж орон нутгаа мэддэг хүнээр намаа удирдуулна

Д.Эрдэнэцэцэг: Улаанбаатар хотоос үе үеийн намын дарга нар аянчин гийчин шиг цүнхтэй хүмүүс ирж Ховд аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг авах гэж улайран зүтгэж байгаад намын гишүүд бид эсрэг байр суурьтай байна. Ховд аймгийн МАН-ын 41 дүгээр бага хурал 2 сарын 22-ны өдөр болох тов зарлагдаад явж байна. Энэ хурлаар шат шатны сонгуульд удаа дараа […]

0
160
Бид тогоон дотроо асуудлаа шийдэж орон нутгаа мэддэг хүнээр намаа удирдуулна

Д.Эрдэнэцэцэг: Улаанбаатар хотоос үе үеийн намын дарга нар аянчин гийчин шиг цүнхтэй хүмүүс ирж Ховд аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг авах гэж улайран зүтгэж байгаад намын гишүүд бид эсрэг байр суурьтай байна.

Ховд аймгийн МАН-ын 41 дүгээр бага хурал 2 сарын 22-ны өдөр болох тов зарлагдаад явж байна. Энэ хурлаар шат шатны сонгуульд удаа дараа ялагдсан үүрэг хариуцлагаа хүлээж, МАН-ын хорооны дарга ажлаа өгөх гэж байна. Бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэх гэж байна.

Үүнтэй холбоотойгоор Ховд аймгийн МАН-ын хорооны гишүүд түр хороо байгуулсан. Учир нь Улаанбаатар хотоос үе үеийн намын дарга нар аянчин гийчин шиг цүнхтэй хүмүүс ирж Ховд аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг авах гэж улайран зүтгэж байгаад намын гишүүд бид эсрэг байр суурьтай байна. Бид халуун тогоон дотроо намын даргын асуудлаа яриад явмаар байна.

Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Энхбатын Болормаа бол манай аймгийн МАН-ын даргаар ажилаад явсан. УИХ-ын гишүүн болсон. Орон нутгийн сонгуульд нам урирдаж ороод ялагдал хүлээсэн. Намын дүрсийн дагуу 30 хоногийн дотор үүрэгт ажлаа өгөх ёстой байсан ч 4,5 сар энэ хүн намын даргын ажлаа өгөөгүй. Тийм учраас яаралтай ажлаа өгөөд явахыг бид шаардаж байгаа.

Энэ бага хурлаар өөрийнхөө хүнийг хотоос авч ирж тавих яриа маш их гарсан. Тэр хүн нь намын даргад өргөдлөө өгсөн байна. Бид энэ Д.Авирмэд гэж хүнийг эсэргүүцэж байна. Өөр аймаг, Улаанбаатар хотоос манай намын дарга болох гэдэг асуудлыг болиулж, тогоон дотроо асуудлаа шийдэх хүсэлтэй байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл