Миний хөрөнгө 5 орчим тэрбум төгрөг. Гэхдээ би гэр бүлийн үл хөдлөх хөрөнгүүдээ сонгуульд оруулах боломжгүй.
Надад сонгуульд гаргах 1 тэрбум 500 сая төгрөг алга.
УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу баруун бүсэд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Ц.Одонтунгалаг нь 2012-2016 он, 2016-2020 онуудад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёр удаа сонгогдон ажиллаж байсан.
2020 оны сонгуульд БЗД-т АН-аас нэр дэвшиж ялагдал хүлээж байжээ.
Нэр дэвшигч Ц.Одонтунгалаг нь “Автобус-1” НӨҮГ, “Зоригч тээврийн нэгтгэл” ОНОААТУГ-ын захирал байснаар нь хүмүүс илүү таньдаг. Түүнийг энэ албыг хашиж байхад “Автобус 1” компанийнхан өвлийн хүйтэнд ажил хаяж нийслэлийн иргэд хөл дүүжлэх унаагүй болж, нийтийн тээврийн зарим чиглэлийн үйлчилгээ зогсоход хүрээд байсан юм.
Мөн “Удирдах ажилчдынхаа тоог нэмсэн, өөрийн нөхөр, улсын заан Д.Бумбаярыг “Автобус 1” ОНӨҮГ-ын Гадаад харилцаа эрхэлсэн даргаар томилсон, компанийн цайны газруудыг ах, дүүсээрээ ажиллуулдаг болсон” гэхчлэн ажилчид эсэргүүцэж байв.
“Автобус 1”-ийн ажилчид цалингаа нэмүүлж Ц.Одонтунгалагийг халахыг шаардаж ажил хаялт зарлаж байсан.
Тэгвэл эдгээр асуудлуудаар манай сайтын сурвалжлах баг тодрууллаа.
Тэрээр тухайн гарсан асуудлууд бол улс төрийн зорилготой байсан гэдэг нь ялалт миний талд ирснээр шийдэгдсэн.
Тухайн цаг хугацааны бүх зүйл гүтгэлэг байсан гэдгийг цаг хугацаа харуулсан.
Шударга ёсыг тогтоож 10 тэрбумын алдагдлыг байхгүй болгосны төлөө олон гүтгэлэг дайралтуудад өртсөн.
Энэ сонгуулиар Аудитын газраас нэр дэвшигчид 1 тэрбум 500 сая төгрөгийн зардал гарна гэсэн ойлголтыг иргэдэд өгсөн. Гэвч надад шадар туслах, ухуулагчдад өгөх мөнгө алга байна гэлээ.






















Хариулт (0 )