БОЛОВСРОЛД ГЭРЭЛ НЭМЬЕ – ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ ТЭСО Групп нь Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, тэднийг ажлаа сэтгэл амар төлөвлөх, бүтээмжтэй ажлаа хийх боломжийг нь олгох үүднээс “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ”-ийг 2019 онд ашиглалтанд оруулсан билээ.
Уг цэцэрлэг нь 150 хүүхдийг сурч хөгжих боломжоор хангадаг ба төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд улсын цэцэрлэгтэй болсон анхны жишиг юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг бид хийснээр нийт ажилтнууд маань бяцхан үрсийнхээ цэцэрлэгт элсэн орох асуудалд мөн цаашлаад эрүүл, аюулгүй орчинд чанартай боловсрол эзэмшихэд санаа зовохгүйгээр хөдөлмөрлөх нөхцөл бүрдсэн.
ТЭСО Группийн зүгээс “Зөв багачууд” цэцэрлэгийн үйл ажиллагаагаа 6 дахь жилдээ амжилттай явуулсаар байна.
Бид цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулахаар Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологийн сэтгэлгээг хөгжүүлэх суурь мэдлэг, үнэт чанар, зөв хандлагыг төлөвшүүлэх шинэхэн хөтөлбөрийг энэ онд эхлүүлсэн билээ.
Дэлхийд өрсөлдөх ТЭСО Групп.






















Хариулт (0 )