Энэ сарын 24-ний өдөр БОЭТ-ийн хамт олон шинэ жилийн цэнгүүн зохион байгуулж, амжилт бүтээлээ дүгнэж оны шилдгүүдээ тодруулжээ. Тэгвэл тус эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгчээр 26 дахь жилдээ ажиллаж байгаа Данаагийн Түмэндэмбэрэлийг оны шилдэг их эмчээр тодруулж шагнажээ. Түүний хувьд хөдөө орон нутгийн хэмжээнд анхны компьютер томографын аппарат суурилуулж анхны эмчээр нь ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Дүрс оношилгооны тасгийг тусдаа тасаг болгож 2 удаа шилдэг тасгаар шалгаруулж байжээ. Нэн ялангуяа ковид цар тахлын хүнд цаг үед өдөрт 500 гаруй хүний рентген зураг уншиж КТГ- н хариу бичиж байсан гээд түүний ажлын туршлага арвин их юм. Түүнд халуун баяр хүргэе. 2022.12.25






















Хариулт (0 )