“ЭРДЭНИЙН ЧАГНУУР”-ЫН ЭЗНЭЭР БОЭТ-ИЙН ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ТАСГИЙН АХЛАГЧ СУВИЛАГЧ Л. СОСОРБАРАМ ШАЛГАРЧЭЭ.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо санаачлан ЭМЯ, АШУҮИС, ЭМХТ-тэй хамтран сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг алдаршуулах “Эрдэнийн чагнуур” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ МҮЭ-ийн Соёлын төв ордонд болсон байна.
Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээ, тулгуур багана нь болж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулан буй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн ажил хэргийг нийгэмд таниулах, нэр хүндийг өргөх, мэргэжлийн ур чадварыг үнэлэх, хариуцсан ажилдаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийн хамт сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүддээ урам зориг нэмэх зорилгоор “Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгожээ.
Хоёр жил тутамд сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдээс шилдгийн шилдгийг тодруулдан байна. Тэгвэл “ЭРДЭНИЙН ЧАГНУУР”-ын эзнээр БОЭТ-ийн Гэмтэл согог судлалын тасгийн ахлагч сувилагч Л. Сосорбарам шалгарсан байна.
Хариулт (0 )