Ховд аймгийн Булган сум “Минжийн Сувд-2023” цас мөсний баяраа Цоохор нуур дээрээ тэмдэглэлээ. Тус сум 2022 онд 10800 гаруй хүн ам, 2700 өрх, 277 мянган толгой мал тоолуулсан. Хилийн 2 боомттой. Торгууд, Казах, Захчин, Урианхай, Халх зэрэг олон угсаатан амьдардаг Ховд аймгийн хамгийн том сум юм. Цас мөсний баярын талаар тус сумын засаг дарга Ж.Дамдинбазартай ярилцлаа. Булган сум энэ жил цас зудтай байгаа хэдий ч Булганчууд уламжлал болсон “Минжийн сувд” цас мөсний баяраа өргөн дэлгэр сайхан болж байгааг онцоллоо.






















Хариулт (0 )