Ховд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа өнгө үзэмжгүй гражуудыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх эсэх асуудлаар Ховд хотын захирагч Баттулгын Амартүвшингийн байр суурийг сонслоо.
Тэрээр хэлэхдээ Ховд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй асуудлын нэг нь яах аргагүй граж юм. Зөвшөөрөлгүй барьсан олон граж байна, албадан буулгаж нийтийн эзэмшлийн зориулалтаар, хэрэгцээтэй байгаа зүйлд ашиглана. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Жаргалант сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар баталсан.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гол ажлуудын нэг нь зөвшөөрөлгүй барьсан граж, хэмжээ талбайгаа хэтрүүлэн татсан газруудын нийт 108 нь байршилд, 78 га талбай газар байгааг онцлов.
Эдгээр нь бүгд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагджээ. Албадан чөлөөлөх ажил 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэнэ гэв.
Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган
Хариулт (0 )