Ховд.мн -ны сурвалжлах баг Ховд аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга Б.Анхбаяраас зарим асуудлаар тодрууллаа.
Тэрээр “Манайх нийт 118 төсөлт ажлыг төлөвлөөд явж байгаа. Улсын төсөв татахтай холбоотой 10 гаруй ажил хойшилсон. Зам тээвэр, сургууль цэцэрлэг, гэх мэт ажлууд хэвийн хийгдээд явж байна. Сургууль цэцэрлэгийн ажил бол хийгдээд дуусах шатандаа ирсэн.
Замын бүтээн байгуулалтын ажил 60 гаруй хувьтай явж байна. Аймагт нийт 9 ширхэг замын ажил төлөвлөсөн 5 ажил нь хэвийн хийгдэж байгаа. Хөрөнгө оруулалт зөвхөн манай аймагт татсан асуудал биш улс орон даяараа татуулаад явж байна гэв.
Дуусдаггүй ажлын ард гарах гээд явж л байна. Маш олон үр бүтээлгүй явсан ажил, асуудлыг шинэчилж хийх талаар ярилцаад хийгээд явж байна. 118 төсөлт ажлаас нийт 12 тэрбум төгрөг татуулсан зөвхөн нэг бүтээн байгуулалт биш өөр өөр бүтээн байгуулалт орсон байгаа.
Хариулт (0 )