2021 онд 500 сая төгрөгөөр Ховд аймгийн Дарви, Цэцэг, Зэрэг, Чандмань, Дөргөн сумдад ” Босоо оргил” гэх ХХК төсөл авч сайн үүлдрийн мал нийлүүлсэн ч зарим сумдад нийлүүлсэн мал чанарын шаардлага хангахгүй байгаа юм. Тухайлбал: Дөргөн суманд нийлүүлсэн 300 малыг устгалд оруулжээ. Учир нь мялзантай мал тээвэрлэж авч ирсэн байж болзошгүй байгаа. Энэ асуудлыг Ховд аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга Б.Баярсүхээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ устгахын тулд авч ирээгүй, үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр авч ирсэн. 300 мал устгалд оруулсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэг тайлбарыг өглөө. Уг төслийг олгоход тус компанитай ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх өөрөө гэрээ үзэглэсэн. Харин түүний гэрээ үзэглэж төсөл олгосон компанийн нийлүүлсэн мал эхнээсээ асуудал дагуулж устгалд орж байгаа нь төвийн мөнгө үр ашиггүй зарцуулагдахад хүрч байна. Энэ мэт төсөл нэрээр төсвийн мөнгийг шамшигдуулдаг асуудал Ховд аймагт газар авсаар байна. Үүнд тавих хараа хяналт Ховд аймагт алга байгаа нь харамсалтай 2022.03.31






















Хариулт (0 )