Ховд аймгийн төв халуун ус, сауны барилгын ажлыг Жаргалант ургамал компани 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тендэрт шалгарч, мөн ондоо багтаан хүлээлгэж өгөх ёстой байсан.
Тухайн онд дэлхий нийтэд Ковид 19 цар тахал гарч барилгын бараа материалаа татаж авах асуудал цаг хугацааны хувьд удааширсан байна.
Тус халуун ус, сауны барилгын ажил яагаад удааширсан болоод ажиллахгүй байгаа талаар гүйцэтгэгч компаний захирал Б.Буяннэмэхээс тодрууллаа.
Тэрээр “Төв халуун ус, сауны барилгын зураг төслийг гаргасан компани нь хүчин чадал муутай, тооцоолол дутуу, алдаатай зураг төсөв гаргасанаас болж манай “Жаргалант ургамал ” ХХК нь өөрийн хөрөнгөөр 4 удаа зуух солих, засварлах ажлыг 500 сая төгрөгөөр хийгээд байгаа бөгөөд ямар нэг ашиг үзэх биш 800 сая төгрөгийн алдагдал, өр төлбөрт ороод байгаа талаар ярилаа.
Аливаа барилга, байгууламжийг барьж ашиглалтад оруулахад мэргэжлийн хүмүүсийн тооцоо судалгаа, хариуцлагын асуудал ч энд яригдана. Тэгвэл Ховд аймгийн Төв халуун ус, сауны барилгын асуудлын үйл явц, алдаа дутагдлын талаар манай сайтаас видео хэлбэрээр дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Хариулт (0 )