2024 онд Жаргалант сумын засаг даргын тамгын газарт хүсэлт тавьсны дагуу Ховд их сургуулийн багш н.Бурмаа, Газарзүй Геоэкологи хүрээлэн хамтраад хэд хэдэн газраас усны дээж болон хөрсний шинжилгээ авсан байна.
Энэ шинжилгээгээр Буянт голын ус эхэн, дунд, адагтаа их хэмжээний бохирдолтой гарсан бөгөөд гэдэсний савханцар илэрсэн тухай албаны эх сурвалж мэдээлэв.
Буянт голын асуудлаар өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга З.Батбаяр өнгөрөгч долоо хоногт манай аймагт ирж ажилласан байна. Энэ үеэр нүхэн жорлон болон гэрийн буурь, зүлгийн асуудал яг ямар нөхцөл байдалтай байгаа талаар дүн дүгнэлт хийж, цаашид Буянт голын ай сав дагуу айлуудыг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг мэргэжлийн салбар байгууллагуудад сануулсан байна.
Гэтэл ажил хэрэг болж, хөрсөн дээрээ буухгүй байна.
Тунгалаг Буянт гэдэг дууны нэр шигээ байж чадахгүйд хүрээд байна гэж Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Б.Даваасүрэн онцолж хэллээ.
Мөн тэрээр манай байгууллага Жаргалант сумтай хамтран ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцаад Жаргалант сум иргэдийн хурлаар тогтоол, журам гаргаад явж байна.
Ирэх жилээс тодорхойгүй хугацаагаар байгаль орчин нөхөн сэргэх хүртэл айлуудыг Буянт голын лагерт гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана гэлээ.
Дэлүүн сумын 54 га талбай хогийн цэг “Буянт гол”-ын эх дээр байрладаг нь ус бохирдох бас нэг шалтгаан болж байна. Уг хогийн цэг 1971 оноос хойш үүссэн хур хог м байна. Эдгээр хогийг булшлахад 680 сая төгрөгийн төсөв хэрэгтэй болоод байгаа аж.
Хариулт (0 )