khovd.mn

Б.Сандагсүрэнг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж шүүх шийдвэрээ гаргасан байна.

Б.Сандагсүрэнг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн шүүх шийдвэрээ гаргасан байна. Төрийн албаны зөвлөлөөс зарласан шалгалтад 5 хүн өрсөлдсөнөөс 65,80 оноогоор тэргүүлж, Ховд аймгийн ЗДТГ-ын даргаар томилогдон ажилласан ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор ЗДТГ-ын даргын үүрэгт ажлаа авч байсан. Тэгвэл 2024 оны хоёрдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдлын […]

0
898
Б.Сандагсүрэнг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж шүүх шийдвэрээ гаргасан байна.

Б.Сандагсүрэнг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн шүүх шийдвэрээ гаргасан байна.

Төрийн албаны зөвлөлөөс зарласан шалгалтад 5 хүн өрсөлдсөнөөс 65,80 оноогоор тэргүүлж, Ховд аймгийн ЗДТГ-ын даргаар томилогдон ажилласан ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор ЗДТГ-ын даргын үүрэгт ажлаа авч байсан.

Тэгвэл 2024 оны хоёрдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдлын үед хариуцлага алдаж, ажлын цагаар архидан согтуурсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.

Тэгвэл аймгийн Засаг дарга асан Э.Болормааг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн шүүх шийдвэрээ гаргасан байна.

Ингэснээр Б.Сандагсүрэн өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн ЗДТГ-ын даргын үүрэгт ажилдаа эргэн оржээ.

Б. Сандагсүрэнгийн тухайд:

2005 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж,

2016 оноос аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 7 жил ажилласан, шатлан дэвших мэрит зарчмаар ажиллаж иржээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл