khovd.mn

Б.Туулайтулга иргэн Б.Батсайханд газрыг нь өгөхгүй нүдийг нь чилтэл хүлээлгэсэн хэвээр байна

Жаргалант сумын засаг даргын орлогч Б.Туулайтулга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болсон Ховд аймгийн залуучуудын холбооны шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагааны үеэр тайзан дээр гарч ирж би эрх мэдлийнхээ хүрээнд 0.7 га газрын азтан шалгаруулж байна  хэмээн сугалаа татаж азтан шалгаруулсан нь баримт эх сурвалжаар нотлогддог. Тухайн үед азтангаар Ховд аймгийн Жаргалант сумын […]

0
299
Б.Туулайтулга иргэн Б.Батсайханд газрыг нь өгөхгүй нүдийг нь чилтэл хүлээлгэсэн хэвээр байна

Жаргалант сумын засаг даргын орлогч Б.Туулайтулга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болсон Ховд аймгийн залуучуудын холбооны шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагааны үеэр тайзан дээр гарч ирж би эрх мэдлийнхээ хүрээнд 0.7 га газрын азтан шалгаруулж байна  хэмээн сугалаа татаж азтан шалгаруулсан нь баримт эх сурвалжаар нотлогддог. Тухайн үед азтангаар Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Б.Батсайхан 248 тоот сугалаагаар азтан болсон байдаг. Иргэн Б.Батсайхан хэлэхдээ би 2007 онд газар хүссэн өргөдөл өгсөн ч өнөөдрийг хүртэл газраа шийдүүлж авч чадаагүй байсан. Харин 0.7 га газрын азтан болсондоо баяртай байна. Б.Туулайтулга дарга намайг өргөдлөө өгчих 2022 оны 03-р сард газрыг чинь шийдэж өгнө гэсэн.Тэрээр азтан болсон юм чинь газраа авна гэдэг хүлээлттэй байгаа юм. Гэтэл гөлөмцүү даргын олон нийтэд таалагдах гэж хэлсэн энэ үйлдэл түүний эрх мэдлийн асуудал биш шоу байсан уу? эсвэл түүний халаасанд төрийн өмчийн газар багтан ядаж байна уу гэдэг асуулт урган гарч байгаа юм. 

Жирийн иргэд газраа авч чадахгүй айл айлын хашаа дамжин амьдарч байхад халаасныхаа газраар азтан тодрууллаа хэмээн иргэд олон нийт дургүйцэж газар олголт хэрхэн яаж явагддаг вэ гэдгийг ч  хараад авсан.  Энэ шударга ёс мөн үү гэх асуултууд ч мөн олон нийтийн зүгээс ар араасаа хөвөрч эхэлсэн.  Эрх мэдэл нь хэтийдсэн, дарга л бол хууль дүрэм зөрчиж болно гэсэн сэтгэхүйтэй ёс зүйгүй хурган даргад Ховд аймгийн МАН-ын хороо нь хариуцлага тооцож чадаагүй. Харин Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяр түүнд сахилгын хариуцлага оногдуулж, хариуцлага тооцсон гэж оромдсон нь ч чамлалтай байгаа юм. Уг нь түүнийг ажлаас нь чөлөөлөх ёстой хэмээн иргэд шүүмжилж байлаа. Төрийн өмчийн газрыг сугалаагаар олгоно гэж азтан тодруулсан Б.Туулайтулга дарга бантсандаа олон нийтийн сүлжээгээр өөрийнхөө эзэмшлийн газрыг иргэн Б.Батсайханд өгнө гэж жилийн өмнө амлалт өгсөн ч тэрээр газраа өгөөгүй иргэний нүдийг нь чилтэл хүлээлгэсээр байна. 

2022.02.07 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл