Хариуцлагатай уул уурхай уулзалт зөвлөгөөн Говь-Алтай аймагт болж байна. Уг уулзалтад Монголын уул уурхайн салбарынхан, аж ахуй нэгжүүд, бүсийн аймгуудын удирдлагуудын төлөөллүүд оролцож байна. Энэ үеэр MNREС-ийн зүгээс төслийнхөө талаар мэдээлэл өглөө. Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төсөл нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрладаг. Монгол улсад газрын ховор элементийн нийт 20 гауй илэрц, 6 орд байдгаар Халзан бүрэгтэй төсөл нь урьдчилсан ТЭЗҮ шатандаа буюу хамгийн ахицтай байгаа төсөл юм байна. Тус төсөл хэрэгжснээр орон нутагт нийт 500-600 ажлын байр бий болж, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтойг онцоллоо.
Төслийн урьдчилсан ТЭЗҮ 2024 оны 7 сард дуусах бөгөөд цаашид эцсийн ТЭЗҮ боловсруулах, суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай гэв. Тус компани нь 2022-2023 онд ТЭЗҮ-тэй холбоотой хайгуулын ажлаа хийж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа бүрэн дуусгажээ.





















Хариулт (0 )