khovd.mn

ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг Жаргалант суманд уулзалт хийв

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЖАРГАЛАНТ СУМАНД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяраар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг (2025.05.15) Жаргалант суманд ажиллалаа. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрхзүйн мэдлэгийг сайжруулах зорилготой уг уулзалтад Жаргалант сумын ЗДТГ-ын албан хаагчид болон иргэдийн төлөөлөл 70 […]

0
57
ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг Жаргалант суманд уулзалт хийв

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЖАРГАЛАНТ СУМАНД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяраар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг (2025.05.15) Жаргалант суманд ажиллалаа. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрхзүйн мэдлэгийг сайжруулах зорилготой уг уулзалтад Жаргалант сумын ЗДТГ-ын албан хаагчид болон иргэдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцов. Ховд аймагт 2024 оны жилийн эцсийн байдлаар 676 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12,5 хувиар нэмэгдсэн. Зонхилон бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, цахим залилан, хулгай, зөрчлийн гэмт хэргээс гадна авлигал, хээл хахуулийн асуудалд анхаарч ажиллана гэлээ.

Энэ үеэр ГХУСАЗСЗ-ийн хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл хүргэж, энэ онд хэрэгжүүлэхээр баталсан 4 бүлэг 51 заалт бүхий ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Тус ажлын хэсэг Ховд аймгийн 17 суманд ажиллаж

Үр дүнд:

 Сумдын ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах

 Шинээр хэрэгжиж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудыг иргэдэд хүргэх, мэдээллээр хангах

 Гишүүн байгууллагуудтай холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах

 Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг тоог бууруулах

 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл