Ховд хотын төв, 4 замын уулзварын гудамж талбайд 240 сая төгрөгийн өртөгөөр нийт 60 ширхэг гэрэлтүүлэг суурилуулсан. Гэрэлтүүлгүүдийг холбож өнгө өнгөөр асдаг гэрлэн чимэглэлүүдийг суурьлуулж өгсөн нь хотын өнгө үзэмжийг илүү тодотгож өгөөд байгаа юм. Гэсэн хэдий ч гэрлэн чимэглэлүүд зарим гэрлэн дохиотой давхцаж суурилагдсан нь жолооч нарын шүүмжлэлийг дагуулаад байсан. Учир нь улаан, шар гэрлэн чимэглэлүүд нь гэрлэн дохионы өнгөтэй ижил байсан тул ялгагдаж харагдахгүй байгаа нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хүндрэлтэй байгаа тухай тэд санал хүсэлтээ манай сайтад уламжилсан. Тэгвэл өнөөдөр гэрлэн дохиотой зэрэгцүүлж тавьсан гэрлэн чимэглэлүүдийг авчээ.2022.12.28






















Хариулт (0 )