Гялс Анагаах Ухааны Төв болон Монголын Эрүүл Мэндийн Лабораторийн Ажилчдын Холбоо хамтран “Лабораторийн Оношилгооны Дэвшил” сэдэвт 1 кредиттэй сургалтыг 2024/08/30-нд Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтаар баруун бүсийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ лабораторийн оношилгооны хүртээмжтэй байдал, орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалын талаар шинэ мэдлэг мэдээллээ хуваалцлаа.
Хариулт (0 )