Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт гарсан барилгын ослоор гэмтэж бэртсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар Ховд аймгийн БОЭТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал П.Ганбарсаас тодруулга мэдээлэл авлаа.
2025. 05.17-ны 18 цагийн үед Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ослын шалтгаантай эмнэлгийн түргэн тусламж авахаар 9 хүн ирсэн.
Нэг хүний амьсгал зүрх судасны үйл ажиллагаа дарангуйлагдсан буюу зогссон ирсэн.
Жижүүр эмч нар яаралттай түргэн тусламж үзүүлж сэхээ амьдруулах арга хэмжээ авсан боловч тухайн хүн эмнэлгийн 103 хүлээн авахад нас барсан.
Одоогийн байдлаар 3 иргэн эрчимт эмчилгээнд байгаа биеийн байдал маш хүнд амин үзүүлэлтүүд тогтвортой, ухаантай гэх боловч авсан гэмтэл нь маш хүнд ангилалтай байна.
Гэмтлийн тасагт 5 хүн эмчлүүлж байна. Үүнээс 1 хүн нь нуруу гэмтэлтэй, 4 хүн цээжний битүү гэмтэлтэй, шилбэний гэмтэлтэй, дунд чөмгөний хугаралтай, хүнд болон хүндэвтэр биеийн ангилалтай хэвтэн эмчлүүлж байна.
Манай эмнэлэг дээр тусламж үйлчилгээ доголдсон, тасарсан, хүний нөөц дутагдсан зүйлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ тогтвортой явагдаж байна.
Гэмтэл согог судлалын хагалгааны баг Улаанбаатар хотоос наашаа гарсан ирээд өвчтнүүдээ үзээд шинжилгээний өөрчлөлтүүд ямар байгаа ямар мэс засал хийхээр байгаа талаар манай эмч нартай ярилцаж хамтарсан мэс засал хийх талаар төлөвлөсөн байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Хариулт (0 )