khovd.mn

ДӨРГӨН СУМЫН АРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Ш.ТҮВШИНТӨГСИЙНХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО.

ДӨРГӨН СУМЫН АРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Ш.ТҮВШИНТӨГСИЙНХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛООНутгийн зон олондоо Тэмээчин Шаагаа хэмээн хүндлэгддэг Дөргөн сумын Аргалант багийн малчин Шагдарсүрэнгийн хүү Түвшинтөгсийнх “Монгол улсын аварга малчин”-аар тодорлоо. Ш.Түвшинтөгс, гэргий Ц.Алтмаа нарын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Ховд аймгийн Дөргөн […]

0
1478
ДӨРГӨН СУМЫН АРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Ш.ТҮВШИНТӨГСИЙНХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО.

ДӨРГӨН СУМЫН АРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Ш.ТҮВШИНТӨГСИЙНХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Нутгийн зон олондоо Тэмээчин Шаагаа хэмээн хүндлэгддэг Дөргөн сумын Аргалант багийн малчин Шагдарсүрэнгийн хүү Түвшинтөгсийнх “Монгол улсын аварга малчин”-аар тодорлоо.

Ш.Түвшинтөгс, гэргий Ц.Алтмаа нарын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Ховд аймгийн Дөргөн сум тэмээн сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг. Ш.Түвшинтөгс аваргынх ч мөн тэмээн сүргээ өсгөхөд анхаарч, мах, сүү, ноосыг нь зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

Аваргуудын уйгагүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж:
2015 онд Сумын аварга малчин,
2019 онд Аймгийн аварга малчин,
2023 оны амжилтаараа Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртлээ.

Мөн залуу малчин 2 өрхөд 400 гаруй мал өгч, дэмжлэг үзүүлэн хамтдаа хөгжиж, хөдөлмөрлөж байна.

Ийнхүү төрдөө үнэлүүлж “Монгол Улсын Аварга малчин өрх”-өөр шалгарсан аваргууддаа халуун баяр хүргэе.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл