khovd.mn

Д.Амарбаясгалан:Намаа хуучин арга, хандлагаас салгаж, шинэ түвшинд гаргана. Танил найз нөхдөө албан тушаалд томилдог байдлыг хална

МАН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бага хурал дээрээ ингэж хэлэв “Би улс төрийн карьераа бодоод хулчийж суудаг хүн биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, намаа бодлогын судалгаатай, нээлттэй, дэвшилтэт, цахим болгож, 3 дараалсан ялалт авчирсан. Намын гишүүдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, хэнийг ч ялгалгүй бүх хүчээ дайчилж ажилласан. Би дарга болох […]

0
681
Д.Амарбаясгалан:Намаа хуучин арга, хандлагаас салгаж, шинэ түвшинд гаргана. Танил найз нөхдөө албан тушаалд томилдог байдлыг хална

МАН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бага хурал дээрээ ингэж хэлжээ

“Би улс төрийн карьераа бодоод хулчийж суудаг хүн биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, намаа бодлогын судалгаатай, нээлттэй, дэвшилтэт, цахим болгож, 3 дараалсан ялалт авчирсан.

Намын гишүүдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, хэнийг ч ялгалгүй бүх хүчээ дайчилж ажилласан. Би дарга болох гэж зүтгээд байдаггүй. Өнгөрсөн хугацаанд надад нэр дэвших боломж зөндөө байсан ч намаа илүү институцийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллаж ирсэн. Баруун бүсдээ ч өөрийгөө сурталчлахаас илүү намын бодлогоо ярьж УИХ-д сонгогдсон.

Би асуудалтай хүн байсан бол тэр олон хэвлэлийг дуудаад 79 асуултанд хариулаад суухгүй байсан байх. МАН-ын даргаар сонгогдвол тинк танкийг хөгжүүлж дараагийн сонгуульд ялалтанд хүргэнэ. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал дараа дараагийн сонгуулийг бид хэцүүхэн давна. Надад туршлага, стратеги байна. Намаа хуучин арга, хандлагаас салгаж, шинэ түвшинд гаргана. Танил найз нөхдөө албан тушаалд томилдог байдлыг халахаас ажлаа эхэлнэ” гэжээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл