khovd.mn

Д.Амарбаясгалан сайд бол шинэчлэгч хүн, ажилсаг хүн, ирээдүйн МУ-ын томоохон хөгжлийг залуурдах хүчтэй улс төрийн лидерүүдийн нэг.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  Морьтой Аравтын нэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Шинэ хоршоо хөдөлгөөнийг санаачлагч ЗГХЭГ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн талаар хэлэхдээ: Амраа бид хоёр 2009 оноос хойш намын төв аппаратад хамтдаа ажилласан. Олон шинэчлэлийг бид хамтдаа хийсэн. Олон эрсдэлтэй алхмуудыг хийж, хамтдаа уйлж, ялагдаж явсан цаг хугацаа бидэнд бий. Гэхдээ үзэл […]

0
290
Д.Амарбаясгалан сайд бол шинэчлэгч хүн, ажилсаг хүн, ирээдүйн МУ-ын томоохон хөгжлийг залуурдах хүчтэй улс төрийн лидерүүдийн нэг.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  Морьтой Аравтын нэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Шинэ хоршоо хөдөлгөөнийг санаачлагч ЗГХЭГ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн талаар хэлэхдээ:

Амраа бид хоёр 2009 оноос хойш намын төв аппаратад хамтдаа ажилласан. Олон шинэчлэлийг бид хамтдаа хийсэн.

Олон эрсдэлтэй алхмуудыг хийж, хамтдаа уйлж, ялагдаж явсан цаг хугацаа бидэнд бий. Гэхдээ үзэл санаа үнэнч нөхөрлөл, анд нөхдийн бие биедээ хамт байгаа сэтгэлийн дэм бүхнийг ялдаг гэдгийг бидний нөхөрлөл баталсан.

Манай Д.Амарбаясгалан сайд бол шинэчлэгч хүн, ажилсаг хүн, ирээдүйн МУ-ын томоохон хөгжлийг залуурдах хүчтэй улс төрийн лидерүүдийн нэг. Тийм ч учраас баруун бүс нутгийг манай Ерөнхий нарийн бичгийн дарга, манай ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга манлайлж байгаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ЕНБД, ХЭГ-ын даргыг нэг хүн хийсэн тохиолдол байхгүй. Яагаад би нэг хүнд хариуцуулсан бэ гэвэл яг үзэл санааны хувьд нэг хүн шиг ойлголцдог тийм хүн байхгүй учраас, цар тахлын дайны хүнд үеийг давна гэж Амарбаясгалантайгаа хамт ажиллахын тулд энэ хоёр гал тогооны ажлыг анд найздаа хариуцуулсан юм.

Баруун бүс нутаг азтай, хийморьтой байна.

Д.Амарбаясгалан баруун бүс нутагт томоохон улс төрийн реформыг хийхээс гадна хөрөнгө оруулалтын томоохон реформыг эхлүүлж чадна гэдэгт би Ерөнхий сайдын хувьд бат итгэлтэй байна.

Тийм учраас Ховдчууд та бүхэн Д.Амарбаясгалан даргыгаа багаар нь дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн дарга манлайлсан баруун бүс нутаг 10 мандатаа арвууланг нь авч чадсан юм шүү гэдэг манлайллыг Монголын улс төрд үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Д.Амарбаясгалан даргадаа амжилт хүсье гэв.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл