khovd.mn

Д.Батнасан: Заримдаа ачилт хийхгүй өдөржин машинаа нормалдаад өнжих үе бий.

Ховд аймгийн төв болон ойрын сумд руу богино зайн тээвэрт явдаг портерын жолооч нарын төлөөлөл Д.Батнасан гуайтай хэдхэн хором ярилцлаа. Тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш сүүлийн 13 жилийн турш богинийн тээвэрт явж байгаа гэнэ. Тэд ихэвчлэн аймгийн төв дотор айл өрхүүдийн хогийг ачиж хогийн нэгдсэн цэгт буулгадаг байна. Заримдаа ачилт хийхгүй өдөржин машинаа нормалдаад зогсох үе […]

0
2044
Д.Батнасан: Заримдаа ачилт хийхгүй өдөржин машинаа нормалдаад өнжих үе бий.

Ховд аймгийн төв болон ойрын сумд руу богино зайн тээвэрт явдаг портерын жолооч нарын төлөөлөл Д.Батнасан гуайтай хэдхэн хором ярилцлаа. Тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш сүүлийн 13 жилийн турш богинийн тээвэрт явж байгаа гэнэ. Тэд ихэвчлэн аймгийн төв дотор айл өрхүүдийн хогийг ачиж хогийн нэгдсэн цэгт буулгадаг байна. Заримдаа ачилт хийхгүй өдөржин машинаа нормалдаад зогсох үе ч байдаг гэнэ. Гэсэн хэдий ч хоёр идэж хоосон хонохгүй амьдрал ахуйгаа залгуулдаг тухай ярьлаа.Мөн тэд хогийн цэг рүү явах зам харгуй хог хаягдлаар дүүрч авто машин зорчиход хүндрэлтэй болсныг онцоллоо. Учир нь иргэд хогийн цэгт хогоо хүргэхгүй наагуур нь ил задгай хаяснаас болж 2 дахь хогийн цэг бий болсныг хэллээ. Тийм ч учраас хогийн нэгдсэн цэгийг эмх цэгцэнд оруулж өгөхийг хүслээ.2022.12.23

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл