Энэ удаагийн сонгууль бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаар 4 аймаг нэг тойрог болж байна. Тэгэхээр 4 аймгийн 78 сум, 2 тосгон нийт 80 засаг захиргааны нэгжид хүрч ажиллах шаардлага гарч байна. Сонгуулийн сурталчилгаа бол маш богино байгаа. Энэ богино хугацаанд аль болохоор бид олон газраар орж ард иргэдтэйгээ уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөр бодлогоо танилцуулж явна.
Миний хувьд нутагтаа, баруун бүсдээ нэр дэвшиж байгаадаа баяртай байгаа.
Сүүлийн 8 жил улс төрөөс хөндий байлаа. Гэхдээ нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, төрд нүүрлэсэн авлигал хулгай зэрэг энэ асуудлуудад гараа хумхиад суух нь буруу юм. Иргэнийхээ хувьд үүргээ биелүүлээд улс төрийн сонгуульд оролцоод болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг засахын тулд оролцъё гэсэн бодлоор нэр дэвшиж байна.






















Хариулт (0 )