Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн ургийн гажигтай төл төрсөн гэх мэдээллүүд нийгмийн сүлжээнд гарсан. Тэгвэл тус суманд төрсөн ургийн гажигтай малын дээж шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд Ховд аймгийн мал эмнэлгийн лобарторид байсаар байна.
Уг асуудлаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ манай мал эмнэлэг 20-30 жилийн дараа эргэж сэргэж байгаа.
Зөвхөн малынхаа өвчнийг оношилж шинжилдэг чиг үүрэгтэй ажиллаж байсан. Ургын гажиг нэмэлтээр гараад ирэхээр генийн шинжилгээг хийх хүчин чадалтай багаж лаборатори Ховд аймагт битгий хэл Монгол улсын мал эмнэлэгт байхгүй учир төв мал эмнэлэг дээжийг хүлээж авахгүй байгаа.
Бид эхний ээлжинд хүнд металл, цацрагийн төв лабораторид хүргүүлэхэд цацрагт идэвхийн нөлөө байхгүй гэж гарсан. Монгол улсад шинжлүүлэх боломжгүй учир гадны улсыг судалж байгаад шинжлүүлнэ гэж төлөвлөж байна хэмээв.
Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндбэмбэрэл М.Булган
Хариулт (0 )