Эмэгтэй ажилтнаа өрөөндөө оруулж байгаад зодож, хүчирхийлсэн гэх асуудлаар Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар дарга Д.Түнжээгээс тодрууллаа.
Д.Түнжээ:
Миний хувьд ажилтнаа зодсон, цохьсон зүйл байхгүй. Ажлын шаардлага тавьсан. Тухайн мэргэжилтний хувьд өгсөн үүрэг даалгавар, тавьсан шаардлагыг дарамт гэж үздэг юм байна. Хэд хэдэн судалгаа дутуу хийсэн. Яагаад таны ажил дутуу дулимаг байдаг вэ? гэсэн шаардлагыг тавьсан. Би мэргэжилтнүүддээ адилхан шаардлага тавьдаг.
Гэтэл тухайн өдөр бас л ажлын шаардлага тавихад өөдөөс бичлэг хийж, элдэв янзаар хэлж эхэлсэн. Би ганц зүйлийг тодорхой хэлсэн л дээ. Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо гэж, бичлэгээ больчих гэсэн. Манай байгууллагын хамт олон бүгд гэрчилнэ.
Мэргэжилтэн С-тэй ямар нэгэн байдлаар хувийн асуудал байхгүй. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллага шалгах байх.
Хүүхдийн төлөө ажиллаж байгаа энэ сайхан байгууллагад дахиад ийм асуудал гарахгүй гэж найдаж байна.






















Хариулт (0 )