khovd.mn

Д.Цэрэндаваа:15 багшид тус бүр 30,000,000 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

Ховд.мн -ны сурвалжлах баг Ховд аймгийн Боловсролын газрын дарга Цэрэндаваагаас багш нарын цалин хөлс нэмэгдүүлэх эсэх асуудлаар тодрууллаа. Тэрээр ярихдаа Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар гар дээрээ 1,800,000 төгрөг авч байгаа. Магадгүй зэргийн урамшууллаас хамаараад нэмэгдэл авах тал бий. Орон нутгийн хувьд 1,800,000 төгрөг гэдэг бусад төрийн албан хаагчдыг бодоход бага биш гэхдээ […]

0
773
Д.Цэрэндаваа:15 багшид тус бүр 30,000,000 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

Ховд.мн -ны сурвалжлах баг Ховд аймгийн Боловсролын газрын дарга Цэрэндаваагаас багш нарын цалин хөлс нэмэгдүүлэх эсэх асуудлаар тодрууллаа.

Тэрээр ярихдаа Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар гар дээрээ 1,800,000 төгрөг авч байгаа. Магадгүй зэргийн урамшууллаас хамаараад нэмэгдэл авах тал бий. Орон нутгийн хувьд 1,800,000 төгрөг гэдэг бусад төрийн албан хаагчдыг бодоход бага биш гэхдээ багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Ховд аймгийн хэмжээнд 2000 гаруй багш ажиллаж байна. Зээлгүй багш гэж үгүй орон сууц бусад зээлүүд мэдээж байгаа цалин бол тийм хүртээмжтэй биш тэгэхээр нэмэх хэрэгтэй гэж үзэж байна.

Багш нарын дунд цалингаа нэмэгдүүлмээр байна гэдэг асуудал бол байдаг. Боловсролын хөтөлбөр гээд 2 тэрбум төгрөгийг иргэдийн хурлаар батлуулсан. Ховд аймгийн боловсролын салбарт үр өгөөжээ өгсөн цаг үеэ олсон зүйл байгаа.

Манай аймгийн хувьд энэ төслийн хүрээнд массын сургалтыг хөгжүүлэх зорилт тавиад явж байна.

10-р сарын 3-нд багш нарын баяраар 15 багшид тус бүр 30,000,000 сая төгрөгийн мөнгөн шагнал урамшуулал олгохоор шийдвэрлэсэн энэ бол багш нарт үзүүлж байгаа нэг удаагийн урамшуулал юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл