khovd.mn

Д.Энхсайхан:Манайх Монгол инженерүүдийн бүтээсэн шинэ зуухтай болсон

Ховд.мн -ны сурвалжлах баг Ховд дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. Энхсайханаас өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар тодрууллаа. Тэрээр ярихдаа манайх өнөөдрийн байдлаар 2 зуух дунд зэргийн чадлаар ажиллуулж байна. 9-р сарын 15-аас хэрэглээний халуун усыг өгч эхэлсэн байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхүүдийн дулааныг өгсөн . ААН-ийн дулааныг 10-р сарын 1-нээс өгдөг […]

0
82
Д.Энхсайхан:Манайх Монгол инженерүүдийн бүтээсэн шинэ зуухтай болсон

Ховд.мн -ны сурвалжлах баг Ховд дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. Энхсайханаас өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар тодрууллаа.

Тэрээр ярихдаа манайх өнөөдрийн байдлаар 2 зуух дунд зэргийн чадлаар ажиллуулж байна. 9-р сарын 15-аас хэрэглээний халуун усыг өгч эхэлсэн байгаа.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхүүдийн дулааныг өгсөн . ААН-ийн дулааныг 10-р сарын 1-нээс өгдөг сайдын тушаалтай.

Манайх 14 кВт-ын 3 зуухтай 1 зуух нөөцдөө байна. Энэ өвөл халаалт доголдохгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ Монгол инженерүүдийн бүтээсэн нэмэлт шинэ зуухтай болсон.

Халаалтаа дажгүй өгчихнө гэж найдаж байна. Энэ жил нэмж техникийн нөхцөл 500 айл буюу 2000 хүний асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж хэрэглээгийн өгнө.

Дулааны станц 110 гаруй ажилтантай үүнээс техникийн 20 гаруй инженер ажиллаж байгаа эвдрэл гэмтэл гарвал асуудалгүй засаад явах нөхцөл бололцоотой.

Дулааны өртөг нэмэгдэхээр шийдвэр гарсан 2024 оны 2-р сарын 27-нд Эрчим хүчний хорооноос зохицуулах шийдвэр гараад төрийн байгууллага , төсвийн , айл өрхүүдийн гэсэн 3 үндсэн тарифтай. Айл өрх, аж ахуйн нэгжийн тарифийг мөрдөхөөр байсныг засгийн газраас хойшлуулж хуучин тарифаараа явж байна.

Манай жилийн төсөв 9.5 тэрбум орчим байдгаас 35 хувь орчим нь цалин хөлсөнд үлдсэн 26 хувь нь цахилгаанд үлдсэн нь нүүрсэндээ зарцуулагдаж байна. Жилд 30-32 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Манайх хөшөөтийн уурхайгаас нүүрсээ татдаг илчлэг их сайтай.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл