Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг Алсын хараа 2050 хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан. Энэ реформыг хамтран хийх эрхмүүдийг УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшүүлээд байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Баруун бүсийг хөгжүүлэх чухал бодлого бол татварын рефом юм.
Судалгаагаар татварын асуудал нэгээр гарч ирсэн учраас бид энэ чиглэлд анхаарч УИХ-ын мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Татварын реформыг хийснээр баруун бүс нийслэлээс хямд бензинтэй, хүнсний бүтээгдэхүүнтэй байх боломж бүрдэнэ.
Ингэснээр хөдөөгөөс хотыг зорьсон их нүүдэл зогсож, хотоос хөдөөг чиглэх нүүдэл эхлэх учиртай. Энэ бол хөдөөгийн сэргэлт юм.
Олон жилийн турш баруун бүсэд ялгаатай хэрэгжсэн татварын бодлогыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлж чадах хүн бол Батжаргалын Заяабал хэмээн итгэж түүнийг нэр дэвшүүлээд байна.
Монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн, Татварын газрын даргаар олон жил ажилласан, олон, олон ажлын хэсгүүдийг ахалж ажилласан, туршлагатай Батжаргалын Заяабал заавал парламентын гишүүн байх ёстой гэдгийг Ерөнхий сайдын зүгээс онцолмоор байна.
Баруун бүс нутгийн олон жилийн хугацаанд хүсэж мөрөөдсөн татварын реформыг хийж чадах Батжаргалын Заяабал бол манай үндэсний шилдэг мэргэжилтэн, үндэсний шилдэг сэхээтэн юм” гэлээ.






















Хариулт (0 )