Өнөөдөр аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн цаг үеийн асуудлаар хуралдлаа. Яг энэ цаг үед баруун 3 сум болох Алтай, Үенч, Булган сумдад их хэмжээний цас орсны улмаас өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Ховд аймгийн засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга Э.Болормаагаас тодруулга мэдээлэл авах гэсэн боловч тэрээр олон нийтэд мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж арын өрөө рүүгээ явж оров. Засаг даргын энэ үйлдэл нь ганцхан удаагынх биш юм. Өмнө нь мэдээлэл өгөхөөс хэд хэдэн удаа татгалзаж байсан удаатай. Бүхэл бүтэн Ховд аймгийн 90 мянга гаруй ард иргэдийг төлөөлж сонгогдсон засаг дарга яагаад мэдээлэл өгөхөөс татгалзаад байдаг нь анхаарал татаж эхэллээ. Хэвлэл мэдээллийн байгууллага нь төр иргэний гүүр болон ажиллаж, аливаа мэдээ мэдээллийг түргэн шуурхай, бодитой хүргэх үүрэгтэй байдаг. Тэгвэл засаг даргын удаа дараагийн энэ үйлдэл нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж буй нэг хэлбэр юм.2022.11.29






















Хариулт (0 )