Малчдын амжиргааны их үүсвэр болсон мал мах, арьс шир, ноос ноолуур үнэгүйдэж байгаа нь хөдөөгийн иргэдийг бухимдуулж байна. Одоогоос 10 сарын өмнө буюу УИХ-ын сонгуулийн үеэр З.Мэндсайхан “Цагаан алт” гэж хамгийн чангаар хашгирсан хүний нэг.
Малаас гарч байгаа бүхэн алт шиг үнэтэй учраас малчдаа дэмжиж малын гаралтай түүхий эдийг үнд хүргэнэ гэж иргэдийн итгэл дээр тоглолт хийж УИХ-ын гишүүн болсон. Мал мах, малын түүхий эдийн үнэ өссөнгүй, харин ч эсэргээрээ уналтанд орж арьс шир, ноос хогийн цэг рүү ачигдаж байна.
Иргэд хууртагдаж, харин тэр гишүүн болж маргааш нь малчдыг мартсан. Иргэдийн тархийг боловсон аргаар угааж,чихэн дээр нь цэцэг ургуулаад алга болов. З.Мэндсайханы “Цагаан алт” хөтөлбөр мянгуужийнгийн үлгэр болов. Загджавын Мэндсайхан-аас малчид “Цагаан алт” хөтөлбөрийг нэхэж байна. ХХААХҮ-ийн сайд байх үед нь Ховд аймагт малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтанд оруулах гэрээ хийгдсэн байдаг. Тэр байгууламж нь өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй. Хэлдэг биш хийдэг, амалснаа биелүүлдэг зарчимтай байхыг улс төрчдөөс иргэд хүсэж байна.
Хариулт (0 )