khovd.mn

З.Эрхбаяр:Дорнод Казакстаны техникийн их сургуульд Ховд аймгаас 10 оюутан суралцуулна

Ховд аймгийн ИТХ-ын дарга З. Эрхбаяраас Казакстан улсад ажиллаад ирсэн зарим асуудлаар тодрууллаа. Тэрээр ярихдаа УИХ-ын дарга Казакстан Улсад томоохон айлчлалыг хийсэн энэ хүрээнд бүс нутгуудын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байдаг. Бүгд найрамдах Казакстан Улсын Дорнод Казахстан муж буюу Өскемен хотод манай баг хамт олон ажиллаад ирлээ. Манай аймагт […]

0
72
З.Эрхбаяр:Дорнод Казакстаны техникийн их сургуульд Ховд аймгаас 10 оюутан суралцуулна

Ховд аймгийн ИТХ-ын дарга З. Эрхбаяраас Казакстан улсад ажиллаад ирсэн зарим асуудлаар тодрууллаа.

Тэрээр ярихдаа УИХ-ын дарга Казакстан Улсад томоохон айлчлалыг хийсэн энэ хүрээнд бүс нутгуудын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байдаг.

Бүгд найрамдах Казакстан Улсын Дорнод Казахстан муж буюу Өскемен хотод манай баг хамт олон ажиллаад ирлээ.

Манай аймагт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа Хятад, Оросын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байна. Хоёр улсын иргэд харилцан хөрөнгө оруулалтуудыг ашигтай байдлаар хийх боломжуудыг эрэлхийлж тодорхой яриа хэлэлцээрүүдийг хийсэн.

Дорнод Казакстаны техникийн их сургуультай газар дээр нь очиж уулзлаа. Энд Хятадын хамгийн орчин үеийн технологиор тоноглогдсон лабораториудтай 10 гаруй улсаас жил болгон оюутан хүлээж авдаг сургуульд Ховд аймгаас 10 хүртэлх оюутан явуулах талаар ярилцсан.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл