khovd.mn

З.Эрхбаяр: МАН засаглаж байхдаа хууль бус олон зүйл хийсэн байсан. Бид сайжруулаад л явж байна

МАН-ын бүлгийн хурлаас гарсан мэдээлэлтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраас тодруулга мэдээллийг авлаа. Тэрээр Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн үг минь зарим хүмүүст буруу ойлголт төрүүлсэн байж магадгүй. Мөн зарим нь улс төржүүлж байна. Энэ асуудлын хүрээнд Ховд аймгийнхаа иргэдтэй уулзаж тайлбарлаад уучлалт хүссэн. Ээлжит бус хурлыг хуралдуулаагүй шалтгаан нь Ардын намын бүлэг стандартын шаардлага […]

0
114
З.Эрхбаяр: МАН засаглаж байхдаа хууль бус олон зүйл хийсэн байсан. Бид сайжруулаад л явж байна

МАН-ын бүлгийн хурлаас гарсан мэдээлэлтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраас тодруулга мэдээллийг авлаа.

Тэрээр Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн үг минь зарим хүмүүст буруу ойлголт төрүүлсэн байж магадгүй. Мөн зарим нь улс төржүүлж байна.

Энэ асуудлын хүрээнд Ховд аймгийнхаа иргэдтэй уулзаж тайлбарлаад уучлалт хүссэн. Ээлжит бус хурлыг хуралдуулаагүй шалтгаан нь Ардын намын бүлэг стандартын шаардлага хангаагүй бичиг ирүүлсэн.

Би Ардын нам шиг тамгаа авч зугтаахгүй, хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдсэн.

Монгол ардын нам засаглаж байхдаа хууль бус олон асуудлыг хийсэн. Бид эхнээс нь засаж сайжруулаад явж байгаа. Тендер зарлахгүйгээр хууль зөрчиж шууд гэрээгээр олон ажлуудыг эргэн тойрныхондоо өгсөн байсан. Жишээлбэл: Театрын үүдэнд хийсэн 600 сая төгрөгийн гэрэлт гудамжаас эхлээд нэрлэж болно.

Би Г.Пүрэвганди шиг тамгаа авч зугтаахгүй. МАН шиг хоёр ИТХ-ын даргын нэр тавьчихаад хуралдаж суухгүй. Хэрэв намайг огцоруулахыг ихэнхи төлөөлөгч дэмжвэл суудлаа өгөөд явж чадна хэмээв. Мөн тэрээр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 28-аас хэтрэхгүй зарлана гэлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл