khovd.mn

Л.Оюун-Эрдэнэ: Манай бэр бие давхар болсон 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн юм билээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал яригдаж байна. Монгол улсын еоөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүгийн орлого нотлох асуудал нь засгийн газрыг огцруулахад хүрч жагсагчдын тэмцэл Сүхбаатарын талбайд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа “Миний хүү 23 настай. Нэг бүсгүйтэй хайр сэтгэлтэй болж бие […]

0
452
Л.Оюун-Эрдэнэ: Манай бэр бие давхар болсон 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн юм билээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал яригдаж байна.

Монгол улсын еоөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүгийн орлого нотлох асуудал нь засгийн газрыг огцруулахад хүрч жагсагчдын тэмцэл Сүхбаатарын талбайд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа “Миний хүү 23 настай. Нэг бүсгүйтэй хайр сэтгэлтэй болж бие давхар болсон тул 17 сая төгрөгийн бөгж, 500 мянган төгрөгийн бугуйвч өгсөн нь үнэн юи билээ.

Тэр үнэтэй машин бол худал мэдээлэл. Дэлгүүрээс авсан баримт, материалуудыг нь суудал гарсан даруйд АТГ-д өргөдөл өгөөд шалгуулж байна.

Хуулийн хугацаа 30-60 хоног. Энэ хугацаанд өөр нэмэлт мэдээлэл өгөх нь тохиромжгүй. Залуусын жагсаал зөвхөн орлого нотлох байсан бол би уулзчих байсан. Өмнө нь ч би хоёр ч удаа уулзаж байсан. Орлогоо нотолж чадахгүй байсан бол би ийм ажил хийхгүй байсан” хэмээн тайлбарлав.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл