khovd.mn

Л.Халтар: Би намын даргыг сонгох асуудалд оролцохгүй. Би үзэл баримтлалтай, төвийг сахьдаг хүн

Л.Халтар:МАН дүрэмтэй байгууллага. Энэ гарсан шийдвэрүүд буруу зөв нь дүрмийнхээ дагуу хяналтын хороогоороо шийдэгдээд явна. Намын дэргэд хяналтын хороо гэж яах гэж байдаг юм бэ. Намаас гарч байгаа шийдвэрийг энэ зөв шийдвэр үү үгүй юу гэдэг хяналтын хороо гэж байна. Би бол намын гишүүний хувьд бодохдоо гол дүгнэлтийг хяналтын хороо гаргаж өгнө. Хяналтын хороо юуг […]

0
556
Л.Халтар: Би намын даргыг сонгох асуудалд оролцохгүй. Би үзэл баримтлалтай, төвийг сахьдаг хүн

Л.Халтар:МАН дүрэмтэй байгууллага. Энэ гарсан шийдвэрүүд буруу зөв нь дүрмийнхээ дагуу хяналтын хороогоороо шийдэгдээд явна.

Намын дэргэд хяналтын хороо гэж яах гэж байдаг юм бэ. Намаас гарч байгаа шийдвэрийг энэ зөв шийдвэр үү үгүй юу гэдэг хяналтын хороо гэж байна. Би бол намын гишүүний хувьд бодохдоо гол дүгнэлтийг хяналтын хороо гаргаж өгнө. Хяналтын хороо юуг нь үндэслэдэг юм бэ гэхээр МАН-ын дүрэм гэж том хурлаараа баталдаг бичиг баримттай. МАН-ын дүрэм бол тус намын Үндсэн хууль гэсэн үг. Намын дүрмээр юу гэж байна. Шийдвэр яаж гарсан байна тухайн шийдвэр намын дүрэмтэй нийцэж байгаа эсэх ердөө л энэ. Маш хялбар маргаад байх зүйл байхгүй. 17 хүний мандат батлагдах эсэх асуудлын зөв бурууг Ховд аймгийн МАН-ын хяналтын хороо шийдвэрлэнэ. Харин энэ шийдвэр нь зөв үү буруу юу гэдгийг дээрээс ирсэн МАН-ын Төв хяналтын хорооны гишүүд шийднэ. Өчигдөр намайг Ховдод ирэхэд Д.Авирмэдийг дэмжих гэж ирсэн гээд миний зургийг тавьчихсан байсан. Би Ховд аймгийн намын хорооноос сонгогдсон. Бага хурлын гишүүний хувьд эрхийнхээ дагуу үүргийнхээ дагуу энэ хуралд ирж оролцож байна. Би 2020 оны орон нутгийн сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр энэ аймаг дээр ажиллаж байсан намын гишүүн, бага хурлын гишүүнийхээ хувьд л энэ хуралд оролцож байна. Би энд ирээд тэрийг дэмжээрэй энийг дэмжээрэй гэж МАН-ын Бага хурлын гишүүдэд ямар нэг байдлаар огт яриагүй.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл