khovd.mn

Малын гаралтай түүхий эдийн үнэ буурч арьс шир хогийн цэг рүү ачигдаж байна

Манай сайтын сурвалжлах баг мал мах, ноос ноолуур, арьс шир, түүхий эдийн үнэ ханш ямар байгааг “Цагаан морь” захаас сурвалжиллаа. Малчпын амжиргааны их үүсвэр болсон малын түүхий эдийн үнэ уналтанд орсонд малчид хийгээд түүхий эдийн бизнес эрхлэгчид бухимдалтай байна. Ховд аймаг 2024 онд 3.5 сая тоо толгой мал тоолуулсан. Малын тоо өсөж байгаа нь сайшаалтай […]

0
59
Малын гаралтай түүхий эдийн үнэ буурч арьс шир хогийн цэг рүү ачигдаж байна

Манай сайтын сурвалжлах баг мал мах, ноос ноолуур, арьс шир, түүхий эдийн үнэ ханш ямар байгааг “Цагаан морь” захаас сурвалжиллаа. Малчпын амжиргааны их үүсвэр болсон малын түүхий эдийн үнэ уналтанд орсонд малчид хийгээд түүхий эдийн бизнес эрхлэгчид бухимдалтай байна. Ховд аймаг 2024 онд 3.5 сая тоо толгой мал тоолуулсан. Малын тоо өсөж байгаа нь сайшаалтай ч үнэ ханш өсөхгүй, малчид малаасаа ашиг шим олохгүй байгаа талаар учирлав. Мачдын хувьд малаас өөр орлогогүй, банкны зээл, оюутан суралцагчдын сургалтын төлбөр гээд олон зүйлтэй нүүр тулдаг.

Малчид наад захын авто машины татвараа төлөх гэж малаа ачиж ирээд аймгийн зах дээр зарж борлуулсан ч мал, малын ноос ноолуурын үнэ ханш амьдралд нь хүрэлцэхгүй байна, цаашаид мал маллаж амьдрахад хүндрэлтэй талаар ярив. Худалдан авалт хүртэл өмнөх жилүүдийнхээс муу байна гэв. Цалин хөлс нь бага төлөх татвар нь өндөр учраас тийм байх нь ч аргагүй хэмээв.

Малчид жилийнхээ орлогын 50-60 хувийг ямааныхаа ноолуураар бүрдүүлдэг. Тэгвэл Ховд аймагт мал, малын гаралтай түүхий эдийн зах зээлийн дундаж үнэ, ханш малчдын амьдралд хүрэлцэх хэмжээнд байж чадахгүй байгаа тиймээс энэ жил ноолуур 80 мянган төгрөгийн ханштай гарч магадгүй байгаа талаар малчид болон түүхий эдийн бизнес эрхлэгчид таамаглал дэвшүүлж байна.

Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл