khovd.mn

МАН-ын тэргүүлэгчдийн санал хураалтаар М.Ганзориг хамгийн их саналыг авчээ

Өнөөдөр Ховд аймгийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж намын даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг явуулсан байна. Нийт 23 тэргүүлэгчээс 20 нь ирц бүрдүүлэн оролцжээ. Намын даргад М.Ганзориг, Д.Авирмэд, Т.Жаргалсайхан, Г.Пүрэвганди, Ш.Батжаргал, Э.Алтан-Од нар нэр дэвшихээр нэрсээ бүртгүүлсэн бол Ш.Батжаргал өнөөдрийн хуралдааны үеэр нэрээ татсан байна. Нийт 20 тэргүүлэгчдийн дунд намын даргад нэр дэвшүүлэх эсэх асуудлаар нууц санал […]

0
1626
МАН-ын тэргүүлэгчдийн санал хураалтаар М.Ганзориг хамгийн их саналыг авчээ

Өнөөдөр Ховд аймгийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж намын даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг явуулсан байна. Нийт 23 тэргүүлэгчээс 20 нь ирц бүрдүүлэн оролцжээ.

Намын даргад М.Ганзориг, Д.Авирмэд, Т.Жаргалсайхан, Г.Пүрэвганди, Ш.Батжаргал, Э.Алтан-Од нар нэр дэвшихээр нэрсээ бүртгүүлсэн бол Ш.Батжаргал өнөөдрийн хуралдааны үеэр нэрээ татсан байна.

Нийт 20 тэргүүлэгчдийн дунд намын даргад нэр дэвшүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад М.Ганзориг 7 санал, Д.Авирмэд 6 санал, Т.Жаргалсайхан 5 санал, Г.Пүрэвганди 2 санал тус тус авсан бол Э.Алтан-Од нэг ч санал аваагүй байна.

Намын тэргүүлэгчдийн санал хуралтаар М.Ганзориг хамгийн их санал авсан учир тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг маргааш удирдах зөвлөлд өргөн барих юм байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл