Б.Баттүшиг: Миний хувьд хяналтын ерөнхий хорооноос хурал дүрэм, журмын дагуу явагдаж байна уу үгүй юу гэдгийг ажиглаж байна. Түүнээс дарга сонгох үйл явцад оролцож байгаа асуудал биш.
МАН-ын Хяналтын хорооны дэд дарга Б.Баттүшигээс бага хурлын талаар тодрууллаа.
Б.Баттүшиг: МАН-ын үндсэн дүрмийн дагуу бүх аймгийн намын хороод бага хурлаа хийж байна. Нэр бүхий 17 гишүүнийг хассан гэдэг асуудал нь намын дүрмийн дагуу болсон. Түр хороо байгуулсан байгуулаагүй хуралд оролцож байгаа мандаттай мандатгүй олон хүмүүс энэ зааланд байна тэд бүгд энд сая нээлттэй саналаа хэллээ. Саналыг авч хурлаараа олонхоороо асуудлыг шийдэх ёстой. Энэ нам нэгдсэн удирдлагатай. Миний хувьд хяналтын ерөнхий хорооноос хурал дүрэм, журмын дагуу явагдаж байна уу үгүй юу гэдгийг ажиглаж байна. Түүнээс дарга сонгох үйл явцад оролцож байгаа асуудал биш. Манай нам бол ардчилсан үзэл баримтлалтай нам. Зүүн чиглэлийн бодлоготой. Үүнд үзэл бодлын зөрүү байх нь гарцаагүй. Бүгд үүнийгээ илэрхийлж байна. Энэ нь зөв. Олонхоороо асуудлаа шийдээд явдаг. 17 хүний гишүүнчлэлээс хассан асуудал энд нэг ч яригдаагүй. Харин 2 хүний асуудал байгаа. Тэр нь бол Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсон нөхдүүд бол намаас түдгэлзүүлэх, намын ямар нэгэн улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх дүрэмтэй. Мөн манай нам аливаа шатны сонгуульд нэр дэвшихдээ өөрийн намын эсрэг буюу бие дааж, эсвэл өөр намаас нэр дэвшсэн тохиолдолд намаасаа гарсанд тооцдог дүрэмтэй.
Хариулт (0 )