Маргааш буюу 2023.06.15-ний өдөр ЭЕШ-т болно. ЭЕШ-ын бэлтгэл ажил, шалгуулагчид юуг анхаарах ёстой гэх мэт асуудлаар аймгийн БСШУ-ны газрын мэргэжилтэн Д.Батнасангаас тодруулж байна. Энэ жилийн хувьд нийт 910 хүүхэд шалгуулна, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллах юм байна. Шалгалт Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 2 дугаар сургууль дээр явагдана. Шалгалтанд орох төгсөгчид бичиг баримтын бүрдэл дээрээ анхаарч, шалгалт өгөхөөсөө өмнө буюу суудлын хуваарь дээр бичигдсэн цагаас 2 цагийн өмнө ирсэн байх ёстойг анхаарууллаа. Мөн бүрэн дунд боловсролын үнэмэлх, суудлын хуваарь, бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх гэсэн 4 материалыг бүрдүүлж ирэх юм байна.






















Хариулт (0 )