khovd.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт өнөөдөр ажиллалаа. Тэрээр гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллах юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ховд аймгийн Жаргалант сумын Ард-Аюушийн талбайд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар анги өргөн бүрэлдэхүүнээр угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Үүний дараагаар төв талбайд цугласан иргэдийн […]

0
75
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт өнөөдөр ажиллалаа.

Тэрээр гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ховд аймгийн Жаргалант сумын Ард-Аюушийн талбайд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар анги өргөн бүрэлдэхүүнээр угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараагаар төв талбайд цугласан иргэдийн мэнд мэдэж, гар бариад уулзалт руу орсон юм.

Уулзалт Ховд аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч иргэдэд мэдээлэл өгч Монгол Улсын хөгжил дэвшил, ололт амжилтыг бахдан ярьж, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийн гавьяаг үнэлж, төрийн дээд одон медаль гардууллаа.

Тэрбээр улиран одож буй могой жилд Монгол төрийн тулгуур Улсын үндэс болсон айл өрхүүд 60 гаруй мянган бяцхан үрсээр ам бүлээ нэмж, Монголчууд бид 3 сая 500 мянган хүн амтай болсныг онцоллоо.

Мөн өнгөрсөн жил мал сүргийн тоо толгой 60 саяд хүрч, 745 мянган тонн үр тариа хураан авсныг дурьдав.

Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 5.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 ам.долларыг давж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэн сайхан амжилтыг онцлон ярив.

Баруун бүсийн эрчим хүчний бие даасан байдлыг хангах зорилгоор Эрдэнэбүрэнгийн 90 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж, нийт ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байгааг онцолсон юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” зэрэг үндэсний томоохон хөдөлгөөнүүд амжилттай хэрэгжиж байна.

Тухайлбал, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, ноолуурын экспорт 5 дахин нэмэгдсэн байна. “Тэрбум мод” аяны хүрээнд Монгол улсад нийт 116 сая мод тарьж, улс орон даяар мод тарих ажил эрчимтэй өрнөж байна.

Мөн хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих зорилгоор сум, хорооны шилдэг сурагчдыг шалгаруулан дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өнөөдрийн байдлаар дэлхийн 21 улсад 1100 гаруй хүүхэд суралцаж байгаагийн 40 гаруй хүүхэд Ховд аймгаас байна.

Ховд аймгийн иргэд мал аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор байгальд ээлтэй тэмээн аж ахуйг хөгжүүлж, ингэний сүүний томоохон төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйд еоөнхийлөгч талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигаар эзэн Богд Чингис хааны хөргийг хүндэтгэн залах тухай шийдвэрийн дагуу Ховд аймагт эзэн Богд Чингис хааны хөргийг аймгийн Засаг даргад гардуулан өглөө.

Тэрбээр эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөдөлмөр эрхлэгчдээ төрөөс дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд Хан Жаргалант махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хүнсний хувьсгалыг орон нутгийн үйлдвэрүүд дэмжин ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл