khovd.mn

МоЭнКо ХХК-ийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Мөнххайрхан, Дуут сумдад цагаан зудтай өвөлжилт хүнд байна. 4600 гаруй тоо толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Малчдын амьдрал хүнд байгаа энэ үед Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо ХХК зуданд өртсөн зорилтот сумдад тусламж үзүүлж Ховд аймгийн онцгой комисст 3 […]

0
257
МоЭнКо ХХК-ийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Мөнххайрхан, Дуут сумдад цагаан зудтай өвөлжилт хүнд байна. 4600 гаруй тоо толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Малчдын амьдрал хүнд байгаа энэ үед Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо ХХК зуданд өртсөн зорилтот сумдад тусламж үзүүлж Ховд аймгийн онцгой комисст 3 тонн шатахуун, зургаан суманд 300 тонн нүүрс, 1500 боодол өвс хандивлаж байна. 

Өнгөрсөн хугацаанд нүүрс тээврийн тусгай зориулалтын 311 км замын арчилгааг туслан гүйцэтгэгч “Алтайн зам” ХХК цаг алдалгүй хийж гүйцэтгэсэн бол Алтай сумын чиглэлийн 17 км замын цасыг цэвэрлэх ажлыг МоЭнКо ХХК-ийн хамт олон зохион байгуулж зорчих хөдөлгөөнийг хэвийн болгожээ. 

Тус ХХК-ийн тусламжийн цуваа Алтай, Үенч, Булган сумдруу өнөөдөр хөдөллөө.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл