Мянгад сумаас тодорч байгаа 6 дахь улсын аварга тариаланчид шагналаа гардан авлаа.
Тэртээ 1988 оноос хойш өдгөө 35 жилийн турш газар тариалангийн салбарт ажилласан А.Баатархан, Б.Жулдыз нар хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Монгол улсын аварга малчин”-аар тодорлоо.
Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Анх 1 га талбайд хүнсний ногоо тариалж байсан бол жил бүр нэмэгдүүлж сүүлийн жилүүдэд 6 га талбайд тариалалт хийж байна.
Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэн ард иргэддээ эрүүл аюулгүй хүнсний ногоог хүргэсээр иржээ.
Аймгийн аварга тариаланч аав, ээжийнхээ хөдөлмөрийг үргэлжлүүлж, амжилтыг давуулан ийнхүү “Монгол улсын аварга тариаланч” болж байна.






















Хариулт (0 )